#Улаанбурхан #Улаанбурханөвчнөөссэргийлье! #Хүүхдүүдээхамгаалъя!

📌ЗӨВЛӨМЖ🔎

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч ажиллаж байна. Үүнд:

✅1. Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.

✅2. Ажил, хичээлдээ ирээгүй шалтгааныг заавал тодруулах.

✅3. Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.

✅4. Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,

✅5. Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.

✅6. Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.

✅7. Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах.

✅8. Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг нь тодруулах, хоцорсон бол хүүхдээ вакцинд хамруулах талаар зөвлөгөө өгөх.

Тодруулах, лавлах зүйлсээ☎️ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Бусад мэдээ