Сүүлийн 50 жилд вакцин 154 сая хүний амь насыг аварсан.
Өөрөөр хэлбэл жилд 3 сая, 1 минутад 6 хүний амийг аварч, эрүүл саруул, урт удаан амьдрах боломжийг олгож байна.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин дангаараа 94 сая хүний амь насыг хамгаалсан.
Дэлхий дахинд сүүлийн 50 жилд вакцины ачаар нялхсын эндэгдэл 40%-иар буурсан.
Вакцин биднийг улаанбурхан, В гепатит, уушгины хатгаа, умайн хүзүүний хорт хавдар зэрэг өвчнүүдээс хамгаалдаг.
Хүүхдээ цаг хугацаанд нь вакцинд хамруулаарай.
Вакцин таны амь насыг хамгаална.