БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГУАНДУН БУ АЙ ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГУАНДУН БУ АЙ ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Гуандун Бу Ай Группийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, хавдар, сэргээн засах эмчилгээ болон бусад тусламж үйлчилгээний чиглэлүүдээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан сургаж чадавхжуулах, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх мөн хамтарсан үзлэг оношилгоо хийх, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Ингэснээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд урт болон богино хугацааны сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох боломж бүрдэж байна.

Бусад мэдээ