“ACQH” Олон улсын байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

ISQua”-ийн гишүүн Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “ACQH” Олон улсын байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

📌Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд олон улсын эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлын нийгэмлэг (ISQua)-ийн гишүүн, олон улсын магадлан итгэмжлэлийн тэргүүлэгч байгууллага болох “ACQH” (Accreditation Center for Quality in Healthcare)-тэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

📌“ACQH” нь дэлхийн хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулдаг, олон улсын нэр хүндтэй байгууллага бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ажилчдын хамгаалал, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн өндөр шалгуур бүхий стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг онцлогтой юм.

📌Энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын “Чанар аюулгүй байдал” хөтөлбөрүүд, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, мөн НЭМГ-ын стратеги төлөвлөгөө, холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болох бөгөөд харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

📌Хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь “ACQH” байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Цаашид тус эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор “ACQH” нь жил бүр тусгай бүлэг стандартын дагуу үнэлгээ хийж, мэргэжлийн зөвлөмж өгч ажиллах юм.

📌Энэхүү санаачилга нь нийслэлийн иргэдэд олон улсын жишигт нийцсэн, чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэгдэж буй чухал алхам болж байна.

 

 

Бусад мэдээ