Боловсролын ерөнхий газрын даргын А/73 тоот тушаалаар батлагдсан “Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамжид болон цахим дэлгүүрт байршсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, зөвлөн туслах ажлын удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол хүнсний хангамжийг нийлүүлэх 15 үйлдвэр, цехийн ажлын байрны эрүүл ахуй нөхцөл шаардлага, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлүүд, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.