Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 38 сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр хамтарсан хяналт шалгалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.