Урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Бүгд Найрамдах Солонгос улсын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол улсад албан ёсны айлчлал хийсэнтэй холбогдуулан, Сүхбаатар дүүргийн Шангрила-Улаанбаатар хотел ХХК-ийн зочид буудал, Сөүл ХХК, Ил фиоре ХХК, Хан-Уул дүүргийн Чингис хааны хүрээ ХХК, Налайх дүүргийн Тэрэлж сүйх ХХК-ийн зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн хэсэгт 2025 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр 30-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг лабораторийн шинжилгээтэй хийж, хоол, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг хангуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.