Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025.08.27-ны өдрийн А/265 тоот тушаалаар эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хороо байгуулагдсан
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, НҮБХАС хамтран ДЭМБ-ын зөвлөмж, стандартын дагуу хорооны үйл ажиллагааг зохион байгуулах, Монгол Улсад эхийн эндэгдлийг бууруулах шинэ аргачлалыг нэвтрүүлэх зорилгоор 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар батлагдсан хорооны гишүүд хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд:
Эхийн болон нярайн эндэгдлийн шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйг эзэмшинэ.
Эндэгдлийн шалтгааныг тодорхойлж, сайжруулах зөвлөмж гаргах чадвар нэмэгдэнэ.
Хариу арга хэмжээний үр нөлөө дээшилж, эндэгдлийн түвшин тогтвортой буурах нөхцөл бүрдэнэ.
Энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг тасралтгүй сайжруулахад чухал хувь нэмэр оруулах болно
Үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа, НҮБХАС-д талархал илэрхийлэе.
📌 Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Эмнэлгийн тусламжийн хэлтэс
2025 оны 09 дүгээр 18-ны өдөр