Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/174 дүгээр тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны журамд заасны дагуу НЭМГ-ын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга, гишүүдийг сонгон шалгаруулахаар зарлаж байна. Нарийн бичгийн дарга, гишүүд нь Анагаах ухаан, эрх зүй, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн тухайн мэргэжлээр 8- аас доошгүй жил ажилласан, хамт олны дунд нэр хүндтэй, туршлагатай, ёс зүйн зөрчилд холбогдоогүй албан хаагчид холбогдох материалаа 2025 оны 09 дүгээр сарын 28- наас 10 дугаар сарын 27 - ны дотор Салбар хороонд ирүүлнэ үү.