Цаг захиалгыг нэгдсэн системийг цахимжууллаа

       Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны эмнэлгээс лавлагаа шатны эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулж байна.

Уг системийг нэвтрүүлснээр иргэд анхан шатны цахим бүртгэлийн системээр дамжуулан лавлагаа шатны эмч, мэргэжлийн үзлэгт цаг авах боломжтой бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дараалал эрс багасах нөхцөл бүрдсэн.

Системийн иргэдэд үзүүлэх давуу тал

  • И-Монголиа  системээр дамжуулан захиалсан цагийн мэдээллээ харна.
  • Анхан шатны эмнэлгээс цахим сувгаар дамжуулан шууд цаг авах боломжтой.
  • Эмнэлэгт очиж оочир хүлээх шаардлагагүй, товлосон цагтаа үзүүлнэ
  • Анхан шатнаас эхлэн өвчний түүх нэг мөр хадгалагдаж, лавлагаа шатанд үргэлжлэн ашиглагдана
  • Улаанбаатар болон орон нутгийн аль ч эрүүл мэндийн байгууллагад системийн ялгаагүйгээр цаг авах боломжтой
  • Үйлчлүүлэгч–эмчийн мэдээлэл хооронд шууд холбогдож, үзлэгийн чанар сайжирна.
Бусад мэдээ