БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛД ЭРҮҮЛ АХУЙН ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

   Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 2026 оны 10-00/01 тоот “Барилга байгууламж барих, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад эрүүл ахуйн урьдчилсан хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд байгууллага аж ахуйн нэгж, иргэн доорх бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр албан хүсэлт гаргана. Үүнд:

      1. Газрын гэрээ, гэрчилгээ

      2. Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар

      3. Загвар зураг

      4. Техникийн нөхцөлүүд ( цахилгаан, дулаан, ус хангамж, холбоо дохиолол), өөрийн эх үүсвэртэй тохиолдолд гүний худгийн зөвшөөрөл, гадна шугам сүлжээний зураг төсөл

      5. Инженер геологийн дүгнэлт

      6. Ажлын иж бүрэн зураг төсөл

     Албан хүсэлт хүлээн авсан улсын (ахлах) байцаагч ажлын зураг төсөл, холбогдох бичиг баримт хүлээн авч, ажлын 7 хоногт хяналт хийж, улсын (ахлах) байцаагчийн дүгнэлт гарган, зураг төслийг хэлтсийн даргаар баталгаажуулна.

      Бичиг баримтын зөрчилтэй, холбогдох норм дүрэм зөрчсөн тохиолдолд албан бичгээр хариу өгнө.

 

Бусад мэдээ