Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг"-т 31 эрүүл мэндийн байгууллагын 189 сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцсон үйл ажиллагаа 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, бусад эрүүл мэндийн байгууллагаас харилцан туршлага судалж, өөрийн байгууллагад нутагшуулж, түгээн дэлгэрүүлэх, сувилагч, эх баригч нарын мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээний үеэр 10 их дээд сургуулийн 172 оюутан оролцож, эмнэлгийн хүний нөөцийн албанд нийт 97 оюутан ажиллах хүсэлтээ өгсөн байна.