Харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилахуй, эх барихын хүний нөөцийг нэмэгдүүлэх, сурталчлах, нэр хүндийг өсгөх зорилгоор 24 эрүүл мэндийн байгууллагаас ерөнхий боловсролын 50 сургуулийн 2611 сурагчдын дунд “Миний мэдэх сувилагч” сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулж 760 сурагч оролцлоо.