СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

2025 оны 04 дүгээр сарын 14                                                                   Улаанбаатар хот

         НЭМГ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/69 дүгээр тушаалын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээний хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор “Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг Эмнэлгийн тусламжийн хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөний 1 , 2 давхрын фойены хэсэгт зохион байгууллаа.

             Сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, бусад эрүүл мэндийн байгууллагаас харилцан туршлага судалж, өөрийн байгууллагад нутагшуулж, түгээн дэлгэрүүлэх, сувилагч, эх баригч нарын мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан өдөрлөгт Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Хан-Уул нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар нэгдсэн эмнэлэг, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Баянгол эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Багахангай эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв , Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв , Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Энэрэл эмнэлэг, Аддиктологийн төв, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Өргөө амаржих газар, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв , Хан-Уул дүүргийн Амин тус, Баянзүрх дүүргийн Энх-Энэрэл, Насан Урт, Ачит сайхан, Анд сайхан , Нэмүүлэн , Мисс ди- Бодьмутар, Амь-Ундрах өрхийн эрүүл мэндийн төв нийт 31 эрүүл мэндийн байгууллагын  189 сувилахуй, эмнэлгийн тусгай мэргэжилтэн болон ЖАЙКА сайн дурын ажилтан Сайто Айкэ нар оролцон үйл ажиллагаагаа танилцууллаа.

          НЭМГ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 4-ний 01/526 тоот “Сувилахуй, эх барихын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад мэдээллийг хүргэх, оролцоог ханган хамтран ажиллахыг хүссэн” албан бичгийг 14 их дээд сургуулийн захирал нарт хүргүүлэн ажилаа. Уг өдөрлөгт  Их засаг их сургууль, Оточ манрамба их сургууль, Сити их сургууль, Этүгэн их сургууль, Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Энэрэл дээд сургууль, Үндэсний технологийн их сургууль, Ач анагаах ухааны  их сургууль, АШУҮИС-ийн Дорноговийн Анагаах ухааны их сургуулийн Сувилахуйн сургуулийн нийт 10 их дээд сургуулийн 172 оюутан оролцож, 20 эмнэлгийн хүний нөөцийн албанд нийт давхардсан  тоогоор 370 оюутан ажиллах хүсэлтээ өгч цаашид  хамтран ажиллах холбоо тогтоож, ажиллахаар өндөр үр бүтээлтэй оролцсон.    

          TV5 Mongolia, Тэнгэр телевиз, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх UB мэдээ сайтад  НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Хан-Уул нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Ц.Бурмаа, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилахуй эрхэлсэн орлогч дарга Ө.Болормаа, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутнуудын төлөөллүүд “Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-тэй холбоотой ярилцлага, мэдээллийг өгч иргэдийг мэдээллээр ханган ажилласан. Мөн байгууллагын пэйж хуудасны мэдээллийг 19780 хүн үзэж, 8944 хүн хандалт хийж, 110 хүн мэдээллийг хуваалцсан байна.

Бусад мэдээ