"Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч" шалгарууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, Монголын Үндэсний их сургуулийн Сувилахуйн тэнхимтэй хамтран Нийслэлийн харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын сувилагч нарын дунд "Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч" шалгаруулах 3 үе шаттай тэмцээнийг зохион байгууллаа.


2025 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон тэмцээнд 154 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 726 сувилагч оролцсон бөгөөд 1, 2-р шатыг мэдлэг шалгах сорилоор цахимаар явуулж, 1-р шатанд 726 сувилагч оролцсоноос 2-р шатанд 53 сувилагч шалгарч, 3-р шатны гардан үйлдлийн шалгаруулалтад нийт 15 өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч оролцож амжилттай өрсөлдлөө. Арга хэмжээний хүрээнд  Хан-Уул дүүргийн 10 хорооны "Амин тус" өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Ганчимэг Тэргүүн байр , Хан-Уул дүүргийн 20 хорооны "Нинж Ундарга" Эх өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ж.Мөнхөө Дэд байр,  Баязүрх дүүргийн 13 хорооны Эрүүл өсөх өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Даваадулам гутгаар байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

Бусад мэдээ