"Сувилахуйн шилдэг тусламж үйлчилгээтэй байгууллага"-ыг шалгарууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн 28 байгууллагын дундах  “СУВИЛАХУЙН ШИЛДЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГА”-ыг шалгаруулах үйл ажиллагааны дүн гарч, Хан-Уул дүүргийн Эко Нэгдсэн эмнэлгийн Ц.Бурмаа даргатай Сувилахуйн алба ШИЛДЭГ-ээр шалгарч, 2025 оны 5-р сарын 9-ний өдөр Өргөмжлөл, шагналаа гардан авлаа. Шагналыг НЭМГ, Монголын сувилахуйн нийгэмлэгээс хүндэт төлөөлөл хүрэлцэн ирж гардуулсан байна. Сувилахуйн тусламж үйлчилгээнд сайн туршлага нэвтрүүлсэн байдал, бүтээлч оновчтой санал, санаачилгыг дэмжиж, манлайлал үзүүлсэн шилдэг байгууллагыг шалгаруулахдаа 2024 оны 1-р сараас 2025 оны 1-р сар хүртэлх хугацааны үйл ажиллагааны үзүүлэлтүүдэд үндэслэн гаргажээ.

Бусад мэдээ