УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

      Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 21-нд Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой тус газраас 9 дүүргийн өвчний үед авч хэрэгжүүлж байгаа тандалт, хариу арга хэмжээний талаарх арга хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангах, шуурхай удирдлагын багуудын өргөтгөсөн хурал НЭМГ-т боллоо.  

     Монгол Улсад 2025 оны гуравдугаар сард эхний тохиолдол батлагдсанаас хойш одоогийн байдлаар 2422 тохиолдол бүртгэгдсэнээс Нийслэл хотод 1885 тохиолдол буюу нийт тохиолдлын 77%-ийг эзэлж байна. Өвчлөгсдийн 50.8%-ийг 10-19 насныхан эзэлж байгаа бол 4.4%-ийг 0-9 сартай хүүхдүүд эзэлж байна. Энэ нь дархлаажуулалтгүй, өвчилж байгаагүй насны бүлэгт өвчлөл өндөр байгааг харуулж байна. Өвчний дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн 9 дүүргийн тандалтын багийг идэвхжүүлэх тушаал, мөн улаанбурханы үед ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган голомтын дархлаажуулалтыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт УУ дархлаажуулалт, голомтын дархлаажуулалт /голомтлон гарч байгаа сургууль цэцэрлэг, ААНБ, гэрийн хавьтал/, 0-18 насны нөхөн дархлаажуулалтыг хийж байна.

     Хуралд ЭМЯ-ны газрын дарга Р.Гантуяа, хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-н Ерөнхий захирал Э.Анхбаяр, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газрын дарга мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож Улаанбурхан өвчний тандалт, хариу арга хэмжээ, өвчлөлийн тархвар зүйн байдал, нөхөн дархлаажуулалтын явц, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дархлаажуулалтын явц, халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллага, нэмэлт ор зэрэг асуудлаар байгууллагуудын бэлэн байдлын талаарх мэдээлэл солилцлоо.

 

Бусад мэдээ