NeuVision 850 загварын хиймэл оюун ухаанд холбогдсон суурин рентген аппарат хандивлах ёслолын арга хэмжээ боллоо

БНХАУ-ын “СУН ЧИН ЛИН САН” болон NEUSOFT АНАГААХ УХААНЫ СИСТЕМ ХХК-аас NeuVision 850 загварын хиймэл оюун ухаанд холбогдсон суурин  рентген аппарат хандивлах ёслолын арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд боллоо. Тус рентген аппаратыг нийслэлийн хүн ам төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, алслагдсан Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, гэр оронгүй, эмзэг бүлгийн зорилтот иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Энэрэл эмнэлэгт хандивлаж байгаа ба жилд эдгээр эмнэлгээс тусламж, үйлчилгээ авч байгаа 520000 гаруй иргэдэд эмнэлгийн тусламжийн хүртээмжийг сайжруулж байна.

Энэхүү рентген аппарат хүлээн авах ёслолд:  
- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, БНХАУ-ын Сүн Чин Лин сангийн ерөнхийлөгч Ли Бин, орлогч дарга Жан Жимин, Хятадын General Technology группын захирал Яо Жяньхун, 
- Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Гадаад харилцаа, олон улсын мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Цэнгүүн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч Д.Хосбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Баярмаа болон Эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо.

Бусад мэдээ