Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг, Монголын Үндэсний их сургуулийн Сувилахуйн тэнхимтэй хамтран нийслэлийн харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын сувилагч нарын дунд "Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч" шалгаруулах 3 үе шаттай тэмцээнийг зохион байгууллаа.
2025 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон тэмцээнд 154 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 726 сувилагч оролцож байгаа бөгөөд 1, 2-р шатыг мэдлэг шалгах сорилоор цахимаар явуулж, 1-р шатанд 726 сувилагч оролцсноос 2-р шатанд 53 сувилагч шалгарч, 3-р шатны гардан үйлдлийн шалгаруулалтад нийт 15 өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч оролцож амжилттай өрсөлдлөө.
Шалгаруулалтын дүн гарахад 1-р байрыг Хан-Уул дүүргийн 10 хорооны Амин тус өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Ганчимэг, 2-р байрыг Хан-Уул дүүргийн 20 хорооны Нинж Ундарга Эх өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ж.Мөнхөө, 3-р байрыг Баянзүрх дүүргийн 13 хорооны Эрүүл Өсөх өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Даваадулам нар эзэлж мөнгөн шагнал, өргөмжлөл гардууллаа.
4-р байрыг Хан-Уул дүүргийн 10 хорооны Амин тус өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ш.Энхжаргал, 5-р байрыг Баянгол дүүргийн Сан Эго фамили өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Л.Уранчимэг нар тус тус шалгарлаа.
Арга хэмжээний шүүгчээр:
АШУҮИС ийн багш Г.Энхмаа нар ажиллалаа.