Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг Сайн туршлага арга хэмжээ нь 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/277 дугаар тушаалын дагуу “Сайн туршлага-2025” арга хэмжээг 2 хэсгээр 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулж, шинэ санаа шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа.
Сайн туршлага-2025 арга хэмжээ нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд

Ховор тохиолдлын хэлэлцүүлэг-2025 арга хэмжээ
“Ховор тохиолдлын хэлэлцүүлэг”-ийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан Туул Хүүхдийн сэргээн засах төвийн байранд 2025 оны хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тохиолдсон ховор тохиолдлыг хэлэлцүүлж аман болон ханан төрлөөр шилдэг илтгэлүүдийг тодруулсан болно.
Ховор тохиолдлын хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Сүхбаатар эрүүл мэндийн төв, Багануур эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Хан-Уул нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Өргөө амаржих газар, Хан Туул хүүхдийн сэргээн засах төв, Туул тосгоны эрүүл мэндийн төвийн 15 эрүүл мэндийн байгууллагын 52 илтгэл хэлэлцүүлэгт ирсэн бөгөөд үүнээс 29 илтгэлийг аман хэлбэрээр, 22 илтгэлийн ханан байдлаар хэлэлцүүллээ.
Ховор тохиолдлын хэлэлцүүлгийн шүүгчийн бүрэлдэхүүнд-
Д.Зориг (Анагаах ухааны доктор, Дэд профессор, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш,)
Д.Зулгэрэл ( Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч)
Х.Цолмон (Анагаах Ухааны доктор) нар ажилласан бөгөөд
Ховор тохиолдлын хэлэлцүүлгийн аман илтгэл-
Тэргүүн байр – Streptococcus suis шалтгаант менингит (Баянзүрх нэгдсэн эмнэлэг)
Дэд байр- Бүдүүн гэдэсний нeйроэндокрины хавдар оношилсон тохиолдол (Сүхбаатар эрүүл мэндийн төв)
Тусгай байр- Хүүхдийн голтод хий хурсан тохиолдол (Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг)
Ховор тохиолдлын хэлэлцүүлгийн ханан илтгэл-
Тэргүүн байр – Шүд авахуулсны дараах тархмал том В лимфома (Баянзүрх эрүүл мэндийн төв)
Дэд байр - Даамжирах явцтай лeйкоэнцeфалопати өвчин (Сонгинохайрхан эрүүл мэндийн
Сайн туршлага-2025 арг хэмжээ нь 2024 оны заавал хэвшүүлэх 25 бүтээлийн хэвшүүлсэн байдлыг 26 Эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга нар тайлангаа танилцуулахаар бэлтгэн танилцуулж, 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд оноо тооцуулахаар шийдвэрлэсэн.
Сайн туршлага-2025 арга хэмжээ нь 2025 онд тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн, үр дүнг тооцсон байх, зардал төсвийг тооцсон байх зэрэг шалгуураар
Оношилгооны технологи гэсэн 6 төрлөөр шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Арга хэмжээ 3 үе шатны шалгаруулалт хийгдсэн байна.
|
|
|
2025 он |
| Сайн туршлага шалгаруулах чиглэл |
6 |
|
| Ховор тохиолдлын хэлэлцүүлэг |
2 |
|
| Шагналын сан |
|
|
| 1дүгээр шат |
оролцсон бүтээлийтоо |
225 |
| оролцсон эрүүл мэндийн байгууллага |
80 |
|
| 2дугаар шат |
оролцсон бүтээлийн тоо |
85 |
| оролцсон эрүүл мэндийн байгууллага |
48 |
|
| 3 дугаар шат |
Шилдэг бүтээлүүд |
16 |
| Гэрчилгээ |
25 |
|
Шүүгчийн бүрэлдэхүүн
2025 оны 10 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд Хан Туул хүүхидйн сэргээн засах төвийн байранд гуравдугаар шатны шалгаруулалтыг хийсэн байна. Шилдэг 16 бүтээл, гэрчилгээ 25 бүтээлүүдийг тус тус шалгаруулан,
2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлбэ нэгдсэн эмнэлгийн байранд шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож, Эрүүл мэндийн чанарын холбооны ТУЗ-ийн гишүүн Л.Баярцэцэг нар мөн бусад харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлага, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанар аюулгүй байдлын албаны дарга, менежерүүд, Сувилахуй хариуцсан орлогч дарга, ӨЭМТ-ийн дарга нар оролцож шилдгүүдээ тодруулсан болно.
Сайн туршлага-2025 арга хэмжээний шилдэг бүтээлүүд
| № |
Шагналт байр |
Эрүүл мэндийн байгууллагын нэр |
Бүтээлийн нэр |
|
|||
| 1 |
Тэргүүн байр |
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг |
Хамрын нуруу нөхөн сэргээх мэс засалд Дермофат Графт ашиглах нь, Нээлттэй хамрын мэс заслын үед хэсэг газарт ялтас эсээр баялаг сийвэнг хэрэглэх нь |
| 2 |
Дэд байр |
Нийслэлийн Өргөө амаржих газар |
Дурангийн хүрцээр умай сойх мэс засал болон дурангийн хүрцээр үрийн хоолой залгах мэс заслыг нэвтрүүлсэн |
| 3 |
Тусгай байр |
Нийслэлийн Хүрээ амаржих газар |
Нярайд “Хүчилтөрөгчийн блендер” эмчилгээг нэвтрүүлсэн |
| 4 |
Тусгай байр |
Нийслэлийн Амаржих газар |
Дурангийн хүрцээр умай сойх мэс засал болон дурангийн хүрцээр үрийн хоолой залгах мэс заслыг нэвтрүүлсэн |
|
|||
| 5 |
Тэргүүн байр |
Хан-уул нэгдсэн эмнэлэг |
“Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн хөтөлбөрт Transcranial Doppler шинжилгээ болон Framingham Stroke Risk Score ашиглах нь ” |
| 6 |
Дэд байр |
Багануур эрүүл мэндийн төв |
Хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, оношилгоо |
| 7 |
Тусгай байр |
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг |
ДОТ-т Маммографийн оношилгоог нэвтрүүлэх, тогтмолжуулах |
| 8 |
Тусгай байр |
Туул тосгоны эрүүл мэндийн төв |
Анхан шатны эрүүл мэндийн төвд Тэмбүү өвчиний үүсгэгч илрүүлэх TPHA шинжилгээ болон RPR шинжилгээг нэвтрүүлж эмчлэх |
|
|||
| 9 |
Тэргүүн байр |
Хан-Уул эрүүл мэндийн төв |
“NuPort-CT (Венийн портын систем) болон порт зүүг эмчилгээнд ашиглах нь” |
| 10 |
Дэд байр |
Сонгинохайрхан эрүүл мэндийн төв “Одонтманал” өрхийн эрүүл мэндийн төв |
Сувилахуйн дадлагажуулан сургах уян зүү болон шээлгүүр тавих мульяж |
|
|||
| 11 |
Тэргүүн байр |
Сүхбаатар эрүүл мэндийн төв |
Европын холбооны хоол боловсруулах замын дурангийн нийгэмлэгийн бие даасан гишүүн болсон , Уян дурангийн хариу бичих форматыг сайжруулж шинэчилсэн |
| 12 |
Дэд байр |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
Дуудлагын машины “Хар хайрцаг -дуу дүрсний хяналт” |
|
|||
| 13 |
Тэргүүн байр |
Аддиктологийн төв |
Архинд донтох эмгэгийн үед “Алкуремон” уламжлалт эмийн эмчилгээний үр дүнг үнэлэх |
| 14 |
Дэд байр |
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг |
Нируха, зөөлөн шимт эмчилгээ |
|
|||
| 15 |
Тэргүүн байр |
Налайх эрүүл мэндийн төв |
Насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээнд 24 цагийн амбулаторийн артерийн даралт хэмжилтийг нэвтрүүлэх нь |
| 16 |
Дэд байр |
Баянгол эрүүл мэндийн төв, “Бичилманал” өрхийн эрүүл мэндийн төв |
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн сургалтын багц |
Сайн туршлага 2025 арга хэмжээний гэрчилгээ авсан бүтээлүүд