Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулах ажил дуусаж 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нээлтийн арга хэмжээ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцоож, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл нар нээж, асуултад хариуллаа. 
Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалын дагуу зөвхөн нийслэлийн хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж буй хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага зэрэг 12 чиглэлийн ажил, үйлчилгээ эрхлэгч 20600 гаруй байгууллагын 130,000-150,000 орчим ажилтан, албан хаагчид жилд 2 төрлийн үзлэг, 4 төрлийн шинжилгээнд 1-2 удаа хамрагддаг.
“Алсын Хараа 2050” Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн, төр хувийн хэвшлийн нэгдсэн системийг бий болгохоор заасан.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, И-Монголиа академитай хамтран цахимжууллаа.
Уг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар иргэд, аж, ахуйн нэгжид дараах эерэг үр дүн гарна:
Төрийн байгууллагад дараах эерэг үр дүн гарна:
Цаашид жолоочийн, ажилд орох ажилтны, гэрлэх хосын болон галт зэвсэг эзэмших иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цахимжуулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн уг цахимжуулах ажил хийгдэж дууссанаар улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн бодит мэдээлэлд тулгуурласан эрүүл мэндийн бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
