“ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” 

“ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” 
12 сарын 1-ний өдөр

Дэлхийн улс орнууд 1988 оноос хойш жил бүрийн  12 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. 


 
Нэгдсэн үндэсний байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2024 оны эцсийн байдлаар дэлхий даяар 40.8 сая хүн (15-аас дээш настай- 39.4 сая, хүүхэд-1,4 сая)  ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаагаас 53 хувийг нь охид, эмэгтэйчүүд эзэлж байна. ХДХВ-ийн халдварын шалтгаанаар 630,000 хүн нас барж, 1,3 сая хүн шинээр халдвар авсан байна. 
2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 95-95-95 зорилт буюу ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 95 хувийг оношилж, түүнээс 95 хувийг нь эмчилгээнд хамруулан, түүнээс 95 хувийнх нь вирусийн ачааллыг дарангуйлах зорилт баталсан. 
Энэ жил манай улс ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг дээр өдөрлөг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Тус өдөрлөгт: ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМГ, СХНЭ болон нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцож хүндэтгэлийн самбарт "Итгэлцлийн гарын үсэг" зурлаа.

Бусад мэдээ