АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ЧИНГЭЛТЭЙ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН

ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь тус эмнэлгийн Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу зохион байгуулна.

Журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230721618231 энд дарж үзнэ үү./

Нэг. Тавигдах шаардлага

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна.

1. Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;

2. Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;

3. Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);

4. Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй байх;

5. Улс төрийн намын гишүүн бус байх;

6. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй байх;

7. Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байх.

Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх баримт бичиг

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө.

2.1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу);

2.2.Иргэний үнэмлэхний эх хувьтай нь тулгаж хүлээн авсан хуулбар эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;

2.3.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл;

2.4.Тухайн иргэний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан 2 хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга/захирал, тухайн иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын);

2.5.Цээж зураг (4х3 хэмжээтэй 2 хувь);

2.6.Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);

2.7.Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);

2.8.Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);

2.9.Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичиг ("TOEIC", "TOEFL", "IELTS" олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бусад англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт эсвэл гадаад улсын их, дээд сургууль, коллежид бакалавр, магистр, докторын боловсролын зэргийн сургалтад англи хэлээр суралцаж төгссөн диплом, түүнтэй дүйцүүлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт);

2.10.Тухайн эмнэлгийг хөгжүүлэх төсөл (хагас бие даан хөгжүүлэх бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хүрэх үр дүн, үр ашиг г.м);

2.11.Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;

2.12.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;

2.13.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Гурав. Сонгон шалгаруулалтын баримт бичиг хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа.

Баримт бичгийг цаасан болон цахимаар /баримт бичгийн дарааллаар PDF болгож хуулбарлан/ бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн баримт бичиг болон баримт бичгийн жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товъёогийг дугтуйнд хамт хийж битүүмжлэн 2025 оны 08 дугаар сарын 01-нээс  2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагаас өмнө хүлээлгэн өгч, бүртгүүлнэ.

“Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 5.6-д заасны дагуу Баримт бичгийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор хүлээн авна.

Дөрөв. Хариуцах ажилтан:

Холбогдох баримт бичгийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Нэгдүгээр амбулаторийн 2 дугаар байрны 2 давхрын 202 тоот өрөөнд Б.Энхтулга хүлээн авна.

Холбоо барих утас: (976) 85140004

 Жич: Эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа буцаан өгнө.

 

ЧИНГЭЛТЭЙ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Бусад мэдээ