Нийслэлийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдаалах зөвшөөрөл бүхий 336 аж ахуйн нэгжийн худалдаа эрхлэгч ажилтан, албан хаагчдыг хамруулан 2026 оны 01 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Нийслэлийн дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч нартай хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Хүнсний худалдааны газрын эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”-ийн дагуу эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах, хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэлэлцүүлэг хийлээ.


