Сургалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд Үндэсний их баяр наадмыг угтан Хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадал сэдэвээр 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнс үйлдвэрлэгчид үйлдвэрлэлдээ эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх, аливаа эрсдэл, хордлого, хордлогот халдвараас сэргийлэх, хүнсний хуулиуд, дүрэм журам стандартуудыг мөрдөн ажиллах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө. Сургалтад 48 үйлдвэрийн 67 ажилтан оролцов.

Бусад мэдээ