Яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллах уялдаа холбоог бэхжүүлэх "ДУУДЛАГА-2" тэмцээнийг 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дунд Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
Нэгдүгээр байр: Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Хоёрдугаар байр: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
Гуравдугаар байр: Нийслэлийн Амгалан амаржих газрууд мэргэжил арга зүй, ур ухаанаараа уралдан тус тус шалгарлаа.
Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө бүхий л чадлаараа ажилладаг яаралтай тусламжийн багийн үйл ажиллагааг цогцлоосон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэн халуун баяр хүргэе